Виртуал хөрөнгийн хуулийн хүрээнд 8 зүйлийг журамлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-23 19:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс “Виртуал хөрөнгийн эргэн тойронд” хэлэлцүүлэг зохион байгуулав. Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болоод байна. Ингэснээр Монгол виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн орны тоонд орж байна. Уг хуулийг баталснаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль эрхзүйн орчин бүрдэж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг байгаагаа илэрхийлж байв.

Хуулийн төслийг боловсруулж, баталсан өнгөрсөн хугацаанд 60 гаруй тооны койн, токен дотоодод гарчээ. Үүнтэй холбогдуулан Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчдэд зориулж виртуал хөрөнгө, түүний зохицуулалт, олон улсын стандарт, Монголын чиг хандлагын талаар хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт "Мандал" санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засагч Г.Батзориг, "Вүүвүү технологи" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бадраа, хуульч Д.Оросоо нар оролцлоо.




Виртуал хөрөнгийн тухай хуулийг тун удахгүй Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтэлж, дагаж мөрдөх цаг ирж байна. Мөн энэ хуулийн хүрээнд 8 зүйлийг журамлах ажлыг салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос ирэх оны эхний улиралд хийх юм байнаМанай улсад харьцангуй шинэ тутам харилцааг зохицуулж буй дээрх хуультай холбоотой асуудал болон крипто зах зээл, блокчейн технологийн талаар цаашид олон хэлэлцүүлэг, уулзалт, сургалт хийх гэж байна.



Холбоотой мэдээ