АХА тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-27 18:08:34

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-аас “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд болсон тус тэмцээний 1-р байрт аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.Авирмэд, 2-р байрт БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн, 3-р байрт Улаангом политехник коллежийн багш Б.Отгонбаатар нар орсон байна. Харин 4-р байрт ГБХЗХГ-ын мэргэжилтэн М.Сайхантуул, 5-р байрт “Ойрад” ХДТ-ын хөгжмийн багш Оюунчимэг нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Аймгийн ИТХ-аас “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын “АХА” тэмцээнийг жил бүр зохион явуулдаг бөгөөд оролцогчдын тоо, хамрах хүрээ өргөжсөөр байна.


Холбоотой мэдээ