Япон улсад урт болон богино хугацаанд суралцах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-02 17:34:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын залуучууд болон эмэгтэйчүүд иргэд Япон улсад урт болон богино хугацаанд суралцах боломжтой боллоо.
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Япон улсад төвтэй "OISCA MONGOLIA" төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Үүнийхээ хүрээнд санамж бичиг байгуулан, Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, "OISCA MONGOLIA" төрийн бус байгууллагын захирал Г.Нинжин нар гарын үсэг зурсан байна. Ингэснээр байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүд, иргэдэд зөвлөгөө өгөх, урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах, дадлагажуулах, туршлага судлах, эмэгтэйчүүд болон залуучуудын нийгэм дэх оролцоог дэмжих чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ.
Мөн Даланзадгад сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Оюуны үр”, “Даланзадгадад үйлдвэрлэв”, “Цэмцгэр Даланзадгад” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Холбоотой мэдээ