"Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-02 17:47:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цагдаагийн газраас "Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ.
Өнгөрсөн шинэ жилийн баяраар тус Цагдаагийн газраас "Шинэ жил хэсэгчилсэн арга хэмжээ"-ний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран дээрх ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд Даланзадгад суманд дүрмийн дагуу зөрчилгүй хөдөлгөөнд оролцсон 50 жолоочид гарын бэлэг гардуулсан байна. Мөн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, соёлтой оролцсон 15 жолоочид шинэ оны мэндчилгээ дэвшүүлж бэлэг өгчээ.
Холбоотой мэдээ