Төрийн шагналт зохиолч Д.Намдагийн түүвэр боть хэвлэгджээ

Монголын мэдээ | Соёл урлаг
altankhuyag@montsame.mn
2022-01-05 17:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Монголын уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Төрийн шагналт Донровын Намдагийн жүжиг, роман, яруу найраг, өгүүллэг туужийн гурван ботийг шинэчлэсэн хувилбараар “Анд паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ.


Түүний “Цаг төрийн үймээн” роман, “Хөгшин чоно ульсан нь” тууж, “Шарай голын гурван хаан”, “Ээдрээ”, “Хярааны хонхорт” жүжиг зэрэг нь уран зохиол, театрын сонгодог өвд тооцогддог. Үүнээс “Хөгшин чоно ульсан нь” тууж нь амьтны симболизм дүрээр дамжуулан экзистенциализмыг  монголын хүүрнэлд тодоор бий болгосон хэмээн судлаачид дүгнэдэг.


Харин түүний “Ээдрээ”, “Хярааны хонхорт” зэрэг жүжиг нь монголын театрын урлагийн сор бүтээлүүдэд зүй ёсоор багтахаас гадна жүжгийн зохиол бичих туурвилзүйн хамгийн зөв эхлэл, дараалалыг бий болгосон гэж үзэх бүрэн боломжтой. Ийнхүү түүний зохиол бүтээлүүдийг энэ цагийн уншигчдад болоод нийгэмд хүртээмжтэйгээр дахин таниулж буй нь тун олзуурхууштай үйл хэрэг юм.


 

Холбоотой мэдээ