Б.СУВД: МОНГОЛ ХУВЦАСНААС БИДНИЙ ТҮҮХ, СОЁЛЫГ ХАРЖ БОЛНО
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний дээл хувцас урлаж, монгол гоёлоор нийтэд соёлыг түгээдэг “Монгол костюмс” ХХК, “Сэмүүн” студитай хамтран “Монгол хувцасны нууц товчоон” баримтат кино бүтээв. Тус кино нь монгол орны нутаг дэвсгэрээс олдсон эртний хувцас, өмсгөл, гоёл чимэглэлийн олдвор зэргээс эхлэн XIII-XVI зууны үеийн монголчуудын хувцасны соёлын арвин судлагдахууныг багтаажээ. “Монгол костюмс” нь байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хувцасны түүх, соёлыг таниулах, сурталчлах зорилгоор ажиллаж ирсэн бөгөөд “Монгол хувцасны нууц товчоон” нь сүүлийн 20-иод жилийн турш дотоодын 10, дэлхийн 16 хотуудаар явж хэрэгжүүлсэн төсөл юм. Үүнээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажилласан байна.
1006 өдөр