Гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулна

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2022-01-11 16:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад байгаа гадаад иргэдийн бүртгэлийг энэ онд цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

Одоогоор тус байгууллагын 8 үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia системд нэгтгэжээ. Үүнд:

  • Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
  • Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
  • Гадаадын иргэний бүртгэл
  • Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
  • Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
  • Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
  • Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
  • Олон улсын болон гадаад улсын ТББ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.



Ташрамд мэдээлэхэд, Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхэлсэн юм. Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

Холбоотой мэдээ