ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.mn
2022-01-14 07:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 14-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт Монголбанкны В байранд Сангийн яам, ХЗДХЯ, ҮСХ, Хөгжлийн банкны удирдлагууд сэтгүүлчдэд Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт "Blue Sky" зочид буудалд Сингапурт төвтэй Splice байгууллагын хийсэн Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитыг танилцуулна. Утас: 99339332, 89098830

10.30 цагт "Холидэй Инн" зочид буудалд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн “ХӨДӨЛМӨРИЙН ХҮРЭЭНИЙ ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГАА”-ны дүнг танилцуулна. 

Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирж хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл бэлтгэхийг  хүсье. Утас:99051914

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт "UB Grand" зочид буудалд Булган аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн ЗДТГ, Аймгийн аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас :99109816

11.00 цагт Монгол Улсын консерваторын 5 давхарт “Улаанбаатар театр”-аас “Монголын хөгжмийн театрын үүсэл, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 88077139

11.00 цагт иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн А,В блокны барилгын ажил хийсэн Нутгийн зам, Цаст констракшн компанид албан шаардлага хүргүүлнэ. Утас 99748016,88824051, 91360502

12.00 цагт МҮХАҮТ-д 2021 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслол болно.

Холбоотой мэдээ