Олныг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-16 14:31:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж, тархах эрсдэл их байгаа тул аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.

Энэ оны нэгдүгээр сарын 15-ны 06.00 цагаас эхлэн соёл урлаг, биеийн тамир, спорт, хурал зөвдлөгөөн, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн худалдаа, цайллага, хүлээн авалт зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглов. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “Ковид-19” цар тахлын батлагдсан 141 тохиолдол илрээд байгаа юм.   

Холбоотой мэдээ