Боксын олон хотын тэмцээн амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-16 16:34:40

Дорноговь /МОНЦАМЭ/. Боксын спортын ОУХМ Ж.Очирсүрэнгийн нэрэмжит "Замын-Үүд 2022" холимог насны аварга шалгаруулах олон хотын нээлттэй тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амжилттай боллоо.

Нийт 31 жинд 13 багийн 170 орчим тамирчин өрсөлдсөнөөс багийн дүнгээр нэгдүгээр байрт 96 оноогоор Т.Батбаяр дасгалжуулагчтай Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баг тамирчид шалгарчээ.

Дэд байрт 94.5 оноогоор Н.Сугарбаяр дасгалжуулагчтай Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн баг тамирчид, гутгаар байрт 77.5 оноогоор Н.Билгүүн дасгалжуулагчтай Замын-Үүд сумын  ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн баг тамирчид шалгарлаа.

Холбоотой мэдээ