Сайн дурын төлбөртэй, түргэвчилсэн шинжилгээг хоёр цэгт авч байна

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-01-18 16:40:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илрүүлэх сайн дурын түргэвчилсэн, төлбөртэй шинжилгээг хоёр цэгт авч эхэллээ.

Халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан шинжилгээний цэгийг нэгээр нэмэгдүүлэв. Зай талбай, иргэдийн орох, гарах хөдөлгөөний урсгалыг тооцоолон аймгийн ХХҮГ-ын арын сүмийн байр, дөрөвдүгээр багийн нутаг УБТЗ-ын нэгдүгээр анги, Донбоско төвийн дэргэд байрлах католик сүмийн байранд тус тус авч байна.

Сайн дурын, төлбөртэй түргэвчилсэн шинжилгээний үеэр эерэг батлагдсан тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс эмийн багцыг олгож байгаа аж. Мөн сул эерэг гарсан тохиолдолд баталгаажуулах PCR шинжилгээ авч байна. Өглөө 09:00 цагаас 17:00 цагийн хооронд дээрх цэг ажиллах бөгөөд 12:00-13:00 цагийн хооронд ариутгал, халдваргүйтгэлийг хийх ажээ.

Холбоотой мэдээ