Баруун аймгуудад хамгийн их цастай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны
байдлаар нийт нутгийн 50 орчим хувь нь цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн
өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20.1
см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь,
Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 см зузаан цастай байна.
Нийт нутгийн 50 гаруй хувьнь цастай байна.
Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Давст,
Ховдын Жаргалант, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу,
Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур,
Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуурт 6-10 см, тал хээрийн болон
говийн нутгийн зарим хэсгээр 1-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна.