Мандал сумын ИТХ-ын даргаар Н.Эрдэнэцэцэгийг сонгов

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-19 17:29:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Н.Эрдэнэцэцэгийг сонгожээ.

Энэ сарын 18-ны өдөр болсон Мандал сумын ИТХ-ын 9-р хуралдаанаар сумын ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлын даргад Монгол ардын намын бүлгийн зүгээс төлөөлөгч Намжилын Эрдэнэцэцэгийн нэрийг дэвшлүүлсэн байна. Харин Ардчилсан намын бүлгийн зүгээс төлөөлөгч Б.Батрдэнийг нэр дэвшүүлжээ. Санал хураах үйл явц нууц хэлбэрээр явагдсан аж. Нийт 30 саналын хуудсаас ирцийн дагуу хоёр хуудас хүчингүйд тооцогдож, 28 төлөөлөгч санал өгчээ. Ингээд нэр дэвшигч Н.Эрдэнэцэцэг нийт сонгогчийн 17 санал буюу 60.7 хувь, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийт сонгогчийн 11 санал буюу 39.2 хувийн санал авсан байна. Ийн санал хураалтаар хамгийн олон хүний дэмжлэгийг авсан Н.Эрдэнэцэцэг Мандал Сумын ИТХ-ын даргаар сонгогджээ. Учир нь тус сумын Засаг дарга асан Н.Лхагвадорж аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж, тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Ганболд Мандал сумын Засаг даргын албыг хаших болсон юм. 

Холбоотой мэдээ