ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.mn
2022-01-21 07:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм:

7.00 цагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 94044104

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.30 цагт “Новотел” зочид буудалд академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаярын "Монгол ба Япон XX-XXI зуунд: "Гуравдагч хөрш"-ийн харилцааны түүх" номын нээлт болно. Утас: 99292529

11.30 цагт иргэн О.Энхмаа Тахилтын эмнэлгийн төсөв, Түлэнхийн эмнэлгийн асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 99748016, 88824051, 91360502

14.00 цагт “Глоб Интернэшнл төв” ТББ-аас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” цахим хэлэлцүүлгийг “Zoom Meeting”-ээр зохион байгуулна.

Холбоотой мэдээ