П.Цагаан: Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх нь буруу

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-20 17:16:53

УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг өргөн барьсантай холбогдуулж өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээллийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар дахин зөвшилцөхөөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээсэн. Үүнтэй холбогдуулж П.Цагаан дарга тайлбар хийж байгаа гэдгээ энэ үеэр хэлж байв.

Нийт 81 хуудас бүхий одоогийн төсөл нь нэгдүгээрт үндсэн чин үүргийн яамдын тоог нэмсэн, хоёрдугаарт Аж үйлдвэрийн яамыг татаж буулгасан, гуравдугаарт яамдын болон агентлагийн нэрийг өөрчилсөн. Тухайлбал, Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааны яам болгон өөрчлөх гэж байна. Түүнчлэн яам, агентлагийн нэрийг өөрчилснөөр монгол төрийн ой санамжийг бүрхэгдүүлсэн, цаашилбал ямар нэг эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгаагүй төсөл гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Мөн олон агентлагийг татан буулгахаар тусгасан. Тодруулбал, Тахарын албыг татан буулгахаар байгаа бол саяхан буулгасан Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын дэргэд шинээр байгуулах болсон гэх зэрэг учир дутагдал байна гэжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ