“Бага дэлхийн аварга”-д Монголын 70 гаруй бөх барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ний алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээн нэгдүгээр сарын 27-30-нд Красноярск хотод болно.
“Бага дэлхийн аварга”
гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй
оролцсон. Энэ удаагийн XXXIII тэмцээнд манай улсаас ДАШТ-ний алт, мөнгөн
медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ
Б.Болортуяа, ДАШТ-ний гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ний мөнгөн медальт
Э.Сумьяа, “Осло-2021” ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл,
Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Азийн аварга Д.Хүдэрбулга, З.Болортунгалаг, М.Дөлгөөн
тэргүүтэй 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглоно.
Иван Ярыгиний "Гран при"-гээс
Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм.
Красноярскт зодоглох
монгол бөхчүүд:
Эрэгтэйчүүдийн 57 кг:
З.Занабазар, П.Дашцэрэн, Б.Отгонбаатар, Б.Алтангэрэл, Э.Дөлөө, Н.Насанбуян
61 кг: Н.Наранхүү,
Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ, Я.Үржинжав, Н.Ганбаяр, Э.Төгсжаргал, Э.Алтангэрэл,
Д.Балжинням
65 кг: Ц.Цогбадрах,
Т.Тулга, Б.Ууганбаяр, П.Мөнх-Эрдэнэ
70 кг: Э.Тэмүүлэн,
Ж.Далайдорж, Г.Бэгзжав
74 кг: Б.Бямбадорж,
Д.Тэнгис, О.Сүлдхүү, З.Сумъяабазар, Ч.Гэндэн-Яримпил, О.Ганбаяр
79 кг: Э.Бямбадорж,
Д.Батзул, А.Дөлгөөн
86 кг: М.Тэмүүжин,
Б.Бат-Эрдэнэ, П.Тэлмэн
92 кг: Д.Оргилох,
М.Цогтгэрэл
97 кг: Ө.Батзул
125 кг: Э.Батмагнай,
М.Лхагвагэрэл, Б.Ганзолбоо
Эмэгтэйчүүдийн 50 кг:
Ц.Намуунцэцэг, Б.Энхзул, М.Мөнхгэрэл, Д.Отгонжаргал, Б.Мөнхнар, Э.Буман-Аюуш
53 кг: Б.Хулан,
Б.Болортуяа, Н.Анударь, М.Пүрэвтунгалаг
55 кг: Г.Отгонжаргал,
Б.Хишигсүрэн, Э.Сумъяа, М.Дөлгөөн
57 кг: Х.Болортуяа,
Б.Марал
59 кг: Б.Шоовдор,
Д.Түмэнхүслэн
62 кг: Б.Хонгорзул,
С.Цэрэнчимэд
65 кг: Ө.Пүрэвсүрэн, З.Болортунгалаг