ЕХ-ноос Украинд санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-25 17:31:21

ЛОНДОН. /Reuters/. ОХУ-тай үүсээд буй зөрчилдөөний үр нөлөөг бууруулах зорилгоор Украинд 1.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна хэмээн Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен мэдэгдлээ.


Яаралтай зээл, буцалтгүй тусламжаас бүрдэж буй энэхүү санхүүгийн тусламжийн багц нь ОХУ-тай зөрчилдсөний улмаас Украинд хурдацтай нэмэгдэж буй санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэхэд нь тус болох юм гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав.


Мөн тэрбээр "Европын Зөвлөл, ЕХ-ны гишүүн орнуудын Засгийн газар, Европын парламентын гишүүд тусламжийн төлөвлөгөөг яаралтай баталж, Украинд эхний 600 сая еврогийн тусламжийг шуурхай олгоно" гэдэгт найдаж байгаагаа онцолжээ.

Холбоотой мэдээ