Улсын аварга малчин өрх дөрөв, аварга саальчин нэгээр нэмэгдэв

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-27 13:18:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бар жилийн босгон дээр тус аймгаас "Улсын аварга малчин өрх" дөрөв, "Улсын аварга саальчин" нэг тодорчээ.

Тодруулбал, Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Ишгэний Баттөмөр, Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Батсуурийн Баянмөнх, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн малчин Цэгмидийн Мөнхбаяр, мөн сумын 3 дугаар багийн малчин Лхагвагийн Рашзэгвэ нар “Улсын аварга малчин”, Гурвансайхан сумын Чулуут багийн саальчин Тавхайн Дулам “Улсын аварга саальчин” болжээ.

Улсын аварга малчин өрх, Аварга саальчны шагналыг сар шинийн баярын өмнө хотонд нь гардуулах аж.  

Холбоотой мэдээ