Соёл амралтын хүрээлэн өдөрт дунджаар 300 тонн ус ашигладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Соёл амралтын хүрээлэнгийн усан хангамжинд өдөрт дунджаар 300 орчим тонн ус зарцуулдаг байна.
Гүний өрмийн 4 худаг гаргаж, хоёр ус нөөцлөх савтайгаар усан хангамжийг нь шийдвэрлэж байгаа ажээ. Энд байх загасны хэлбэртэй урт нь 110 м, өргөн нь 28-34 м нууранд завиар хүүхэд залуусаа тоглуулдаг бөгөөд нуурын усаараа ногоон байгууламжаа усалдаг гэнэ. Харин усан оргилуурын усаа нөөц савны цэвэр усаар хангадаг ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн