Цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-08 15:58:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар явган шуурга шуурна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус аймгийн  нутгаар ялимгүй цас орж явган шуурга шуурна. 9-нд салхи зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нийг хүртэл шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

Ташрамд, өнгөрсөн 7 хоногт хамгийн хүйтэн шөнө 31-нд Цогт-Овоо сумын нутагт 26 градус, хамгийн дулаан шөнө 5, 6-нд Ханбогд суманд 13 градус хүйтэн хоножээ. Харин хамгийн хүйтэн өдөр 31-нд Цогт-Овоо суманд 14 градус, хамгийн дулаан өдөр 6-нд Ханбогд суманд 2 градус хүйтэн байв. 

Холбоотой мэдээ