Дэлхийн цомын АШТ-д Монголын пара цаначид 5, 6 дугаар байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-09 10:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах пара цанын тэмцээний 12.5 км-ийн зайд хурдаа сорьсон Монголын тамирчин Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байрт тус тус шалгарлаа.

 

Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор тус тэмцээнд өрсөлдсөн тэд 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна.

 

Цаначин Б.Ганболдын хувьд 2021 оны 10 дугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм байна. Баг тамирчид цуврал тэмцээнд оролцож, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн бөгөөд “Борчийн өргөө” амралтын газар тусгаарлагдаж, улмаар “Скай ресорт” цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм.

Холбоотой мэдээ