Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8
метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга
шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
2022 оны 02 сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол
үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10
метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм,
Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчмоор 21-26 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон
Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9
хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 4-9 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө
16-18 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 14-18 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 14-нд төв болон
говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим
газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн
хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи
14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд говь,
талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 29-34
хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар
шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар
хүйтний эрч бага зэрэг суларна.