The Telegraph: В.Путин Барууныхантай хийж буй тулалдаанд ялахад ойрхон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-17 17:46:02

ЛОНДОН. /The Telegraph/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлтийн дараах орон зайн төлөөх тулалдаанд ялалт байгуулахад ойрхон байна гэж "The Telegraph" сонины сэтгүүлч Эмброуз Эванс-Притчард бичжээ.


Орос улс 635 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц хуримтлуулсан нь дэлхийд тавдугаарт бичигдэж, өссөөр байгаа бол тус улсын өр ДНБ-ий 18 хувьтай тэнцэж байгаа бөгөөд өөрөө хэлбэл дэлхийд зургаадугаарт орж буй энэ өр багассаар байна гэж тэрбээр нийтлэлдээ онцлон тэмдэглэсэн байна.


Москва банкны тогтолцоогоо цэвэрлэсэн ба маш сайн менежменттэй, хөрвөх чадвар сайтай валюттай бөгөөд энэ нь эдийн засгийг хүнд нөхцөл байдалд дасан зохицох боломжийг олгодог. Орос улс төсвийн илүүдэлтэй байгаа тул төрийн зардлыг нөхөхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж оролддоггүй. Тус улс газрын тосны борлуулалтаас олдог төрийн орлогоос хараат байдлаа бууруулсан гэж Эванс-Притчард онцолжээ.


Ийм чиг шугам нь мөнгөө “нисдэг тэрэгнээс цацдаг”, харин төсөв нь голлох үүрэг гүйцэтгэдэг Барууны нийгэм-эдийн засгийн үрэлгэн тогтолцооноос эрс ялгаатай гэж тэрбээр бичсэн байна.


Эванс-Притчард мөн албан ёсны Москва Европ руу нийлүүлдэг бүх хийгээ санхүүгийн ноцтой бэрхшээлтэй тулгарахгүйгээр хоёр эсвэл түүнээс ч дээш жилээр зогсоох боломжтой гэж тэмдэглэжээ.


“ОХУ-ын Ерөнхийлөгчид хүйтэн дайны дараа байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг зөрчин, ТУХН-ийн орнууд, түүнчлэн Балтын тэнгисийн орнууд, Гүржид Оросын ноёрхлыг сэргээх онцгой боломж байна. Түүний тооцооллыг ямар ч хориг арга хэмжээ өөрчлөхгүй" гэж сэтгүүлч дүгнэжээ.


 


Холбоотой мэдээ