Камила Валиева Олимпын үзүүлэх тоглолтод оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-18 12:24:50

БЭЭЖИН. /TASS/. ОХУ-ын уран гулгагч Камила Валиева Бээжингийн олимпын наадмын үзүүлэх тоглолтод оролцохгүй гэж тус улсын уран гулгалтын холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.


Үзүүлэх тоглолтод Анна Шербакова (Орос), Александра Трусова (Орос), Каори Сакамото (Япон), Ю Ён (Өмнөд Солонгос), Алиса Лью (АНУ), Луна Хендрикс (Бельги) гэсэн зургаан уран гулгагч оролцох аж. 


Оросын Уран гулгалтын холбооноос тайлбарласнаар, үзүүлэх тоглолтод хэнийг мэдүүлэхээ Олон улсын тэшүүрийн холбоо өөрөө шийддэг байна.


Камила Валиева Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 224.09 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарсан. Олимпын алтан медалийг Оросын уран гулгагч Анна Щербакова 255.95 оноо авч хүртсэн бол тус улсан бас нэг уран гулгагч Александра Трусова 251.73 оноогоор мөнгө, Японы уран гулгагч Каори Сакамото 233.13 оноогоор хүрэл медалийн эзэн болсон юм. 


Үзүүлэх тоглолт хоёрдугаар сарын 20-нд болно. 

Холбоотой мэдээ