Иран, Катар хоёр улсын хооронд хонгил барих асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-02-21 13:21:42

ТЕХРАН. /FARS/. Иран, Катарын эрх баригчид хоёр улсыг усан доогуур холбох хонгил барих талаар хэлэлцээ хийж байгаа тухай Ираны Боомт, далайн тээврийн байгууллагын гүйцэтгэх захирал Мохаммад Растад мэдээлжээ.


"Одоогийн байдлаар бид Катартай агаарын тээвэр, далай тэнгис, боомтын салбарт хамтран ажиллах, мөн усан доорх хонгил байгуулах талаар хэлэлцэж байна. Ираны Дейер боомтыг Катарын Бушер мужтай усан доогуур холбох энэхүү төслийг хосгүй төсөл гэж нэрлэж болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Түүний хэлснээр, “Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси холбогдох гэрээнд гарын үсэг зурахаар даваа гарагт Катар улсыг зорино”.


Э.Раиси хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн хий экспортлогч орнуудын чуулга уулзалтад оролцохоор Катарт айлчилж байгаа аж. 


Холбоотой мэдээ