2022 оны шатрын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Өсвөр үе, насанд хүрэгчдийн 2022 оны Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Биеийн тамир спортын газраас зохион байгуулж байна. Тус тэмцээнд 18 сумын 300 гаруй тамирчин, 8 насны ангилалд өрсөлдөж байна.
Уг тэмцээн нь хүн
амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, ур чадвар,
оюун ухааныг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх шатрын спортод
дур сонирхолтой болгох, ахмад тамирчдаас харилцан туршлага солилцох, чадварлаг
тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой бөгөөд 6-гаас дээш насны бүх хүмүүс
оролцох боломжтой юм.