Автомашины хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-04 12:10:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд автомашинаа халаах гэх мэт шалтгаанаар асаалттай орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох нь ихсэж байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 


Тухайлбал, өчигдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрладаг дэлгүүрийн гадаа асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл алдагдсаныг мөрдөн шалгаж тус аймгийн 28 настай эрэгтэй “Д” согтуу үедээ хулгайлсныг илрүүлжээ.


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороон дахь “BSB” төвийн гадна зогсоолд “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсаныг 32 настай, “Э” үйлдсэнийг мөн илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 


Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ