Үнэт цаасны арилжаагаар 8 432 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-25 16:36:08

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 8,432 ширхэг хувьцаа арилжив.

Үнэт цаасны арилжаагаар нийт 6 сая 198 504 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 882.36 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 486 тэрбум 064 сая 751 554  төгрөг болсон байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ