ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн бизнес эрхлэгчид манай улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн төлөөлөгчид энэ сарын 14-16-нд манай улсад айлчилж, бизнес уулзалт хийхээр төлөвлөжээ.
ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн бизнесийн
бүрэлдэхүүнд:
- Хүнсний болон зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлж буй “ALTAY GOLD”,
- Тариа, тослог ургамал, ургамлын тос худалдан авч нийлүүлдэг “Альфа
групп”
- ХАА-н
бүтээгдэхүүн (зөөлөн буудай, хүнсний зориулалттай овьёос, маалингын тос) худалдан авч нийлүүлэгч “Авиком трейдинг”,
- Байгалийн
цэвэр гаралтай ургамлын бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арвин туршлагатай, өөрийн
уламжлалтай, найдвартай хамтрагч гэдгээ баталж чадсан. 700 гаруй ургамлын гаралтай
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Компания Хорст”,
- Шар айраг болон согтууруулах ундааны бус бүтээгдэхүүн, квас, нимбэгний ундаа, цэвэр ус, рашаан, эрч хүчний ундаа зэрэг 100 гаруй нэр төрлийн ус, ундааг “БОЧКАРИ 1” ХХК санал болгохоор ирнэ.