Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэрэг илрүүлж 51 иргэнийг торгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-11 11:32:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж 51 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасан арга хэмжээ тооцсон тухай Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэв. 


Хууль бус тоглоомын газраас автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 


Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Иймд бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектод тогтмол хяналт тавих, мөн интернэт банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг тус албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ