Дөрөвдүгээр тунд 1416 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-11 12:04:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 103 шинжилгээ хийснээс хүүхэд 10, насанд хүрэгч 13 нийт 23 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 9 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас, хүндэвтэр 8, хөнгөн оноштой 1 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн сүүлийн 24 цагт 23 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Одоогоор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37473, гуравдугаар тунд 16425, дөрөвдүгээр тунд 1416 иргэн хамрагдаад байгаа юм.


Холбоотой мэдээ