“Батлан хамгаалахын цагаан ном”-ыг 21 жилийн дараа дахин бүтээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-16 18:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Батлан хамгаалахын цагаан ном”-ын 3 дахь хэвлэлийг 21 жилийн дараа дахин бүтээв. Энэ нь шинэ зууны нөхцөлд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн батлан хамгаалах бодлогыг гадаад, дотоодод таниулахад чухал ач холбогдолтой бүтээл болсныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр номыг нээх ёслолын үеэр баяр хүргэж үг хэлэхдээ онцоллоо. 


“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан дээрх номын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр Офицеруудын ордонд зохион байгуулсан юм.


“Батлан хамгаалахын цагаан ном”-ыг Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын үндэс, Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, хөгжил, Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг дэмжих ажиллагаанд гэсэн нийт 5 бүлэгтэй бүтээсэн байна.


“Батлан хамгаалахын цагаан ном”-ыг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, сайдын зөвлөх Ц.Дашзэвэг нар редакторлаж, “Мөнгөт орчлон” ХХК-ны орчуулагч Ю.Пүрэвдулам англи хэл рүү хөрвүүлжээ. 


Номын нээлтийн үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сүүлийн 10 жилийн бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа.

 

Холбоотой мэдээ