Геологийн судалгааны төсөл, төсвийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2022-03-17 09:54:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн геологийн судалгааны салбар хуралдаан болж байна. Хуралдаанаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй геологийн судалгааны ажлын энэ оны төсөл, төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Тодруулбал, “Халзан-Овоо-50”, “Хулд-50”, Оорцог уул-50 зэрэг төслийн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 2022 оны төсөл, төсвийг тодотгож байна.

Хуваарийн дагуу төслийг хэрэгжүүлж буй ААН-ийн удирдлага болон төслийн ахлагч нар үйл ажиллаагаагаа биечлэн танилцуулж, төслийн багийн бусад бүрэлдэхүүн цахимаар оролцож байна. 



Холбоотой мэдээ