40 багийн 330 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-03-18 12:33:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. U18 насны Баянхонгор аймгийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-17-ны өдрүүдэд болж аваргууд тодорлоо.

Тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 40 багийн 330 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Спортын мастер Б.Мөнхбат дасгалжуулагчтай Г.Тэмүүлэн ахлагчтай БТСГ-ын U18 баг, дэд байрыг Спортын мастер Б.Батбаяр дасгалжуулагчтай М.Балжинням ахлагчтай Номундалай цогцолбор сургуулийн баг, гутгаар байрыг н.Энхдалай дасгалжуулагчтай А.Азжаргал ахлагчтай Галуут сумын баг эзэллээ.

Харин Эмэгтэй төрөлд Спортын мастер Б.Мөнхбат дасгалжуулагчтай Н.Эрдэнэбаясгалант ахлагчтай БТСГ-ын U18 баг тэргүүлж, н.Норовсамбуу дасгалжуулагчтай А.Азбилэг ахлагчтай Баянцагаан сумын Аз Од баг удаалсан бол Спортын дэд мастер Б.Тэгшжаргал  дасгалжуулагчтай У.Цэлмэгчимэг ахлагчтай Номундалай сургуулийн Старс баг гуравдугаар байрт оров.

Тэмцээний Шилдэг холбон тоглогчоор Т.Мөнхдөлгөөн /БТСГазар U18 баг/, М.Золбаяр /БТСГазар U16 баг/, Шилдэг хамгаалагчаар  Б.Нямдулам /БТСГазар U18 баг/, Д.Амарбаяр  /Шинэжинст сум/, Шилдэг довтлогч  Э.Сүглэгмаа /БТСГазар U18 баг/, Ш.Саруулбаяр  /Номундалай цогцолбор сургууль/, Шилдэг тэгш тоглогчоор Н.Эрдэнэбаясгалант /БТСГазар U18 баг/, Э.Энх-Амгалан /БТСГазар U18 баг/ тус тус шалгарчээ.