Хөвсгөл аймаг ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-21 17:26:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ойн сангийн  нийт нөөц  481.3  сая шоометр байгаагаас шинэс мод  95.3  хувийг нь  эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж, ойн нөөцөөрөө улсад тэргүүлж байна.

Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 39,8 хувийг ойн сангийн газар эзэлж байна. Үүнээс болц гүйцсэн ой 84,3 хувийг, болц гүйцэж яваа ой 8,3 хувийг, дунд насны ой 7,2 хувийг, залуу ой 0,1 хувийг эзэлж байгаа аж. 

Холбоотой мэдээ