Өнгөрсөн сард Хонконгт жуулчдын тоо 73 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-15 11:55:42

ХОНКОНГ. /CCTV/. Хонконгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх газрын мэдээлснээр, өнгөрөгч 3 дугаар сард Хонконгт ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 73 хувиар буурсан гэв.


Тодруулбал, 3 дугаар сард Хонконгт ирсэн жуулчдын тоо ердөө 1800 байсан байна. Энэ оны эхний улиралд ирсэн жуулчдын тоо 11490 буюу өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурчээ.


Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэх боломжийг бий болгохын тулд хэд хэдэн үйл ажиллагааг аль болох хурдан сурталчлах аж.


Тухайлбал, Засгийн газар цар тахлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг аажмаар сулруулж, орон нутгийн аялал жуулчлалыг сэргээх хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлэх замаар аялал жуулчлал, зочид буудал, жижиглэн худалдааны салбаруудад бизнесийн боломж олгох юм.   

Холбоотой мэдээ