ӨНӨӨДӨР: “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-03 06:20:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно.

10.00 цагт УУХҮЯ-наас өөрийн байрандаа шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 88035121

11.00 цагт МУБИС-ийн Төв байранд Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн тухай дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих олон улсын хурал болно. Утас: 88102915

11.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб Интернэшнл” төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгуулна. 

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёс­той" хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. 

12.00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “СЭТГҮҮЛЧ БАТДОРЖ САН”-гийн нэрэмжит есдүгээр уралдааны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 95950204, 99109476, 91118403

12.00 цагт "Новотел" зочид буудалд "Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэлзүй" IV чуулган болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно.

11.30 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг зарим гишүүдийн хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсны дараа хэвлэлийн хурал хийнэ. Утас: 93000990

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдана.

Холбоотой мэдээ