Шинээр сонгогдсон Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-06 08:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ 2022 оны 4 дүгээр сард нэгдсэн хурлаа хийсэн бөгөөд уг хурлаар сонгогдсон шинэ удирдлагын багийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт хүлээн авч уулзлаа.


Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр болон МСБХ-г төлөөлж ерөнхийлөгч Г.Батцэнгэл, дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Л.Мягмаржав, Э.Анар, ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар уулзалтад оролцсон юм.


Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг сагсан бөмбөгчид нэгдсэн нэг удирдлагатай болсонд талархаж буйгаа илэрхийлж, цаашид МСБХ-г бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сонгуульт ажлын хугацаандаа холбооны зөв засаглалыг бэхжүүлж, санхүүгийн талаар бие даасан болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн спортыг бизнестэй хэрхэн холбох, урт хугацааны бизнес загварыг хэрхэн бий болгох талаар санал солилцсон байна.



Холбоотой мэдээ