“Хангинахын шугуйн шагайн тойром” энэ сарын 21-22-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-07 12:11:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарлаад байна. Үндэсний өв уламжлалаа хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг томоохон ажлын нэг нь шагайн харвааны "Хангинахын шугуйн шагайн тойром” юм.

Тус үйл ажиллагааг уламжлал болгон Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын хөвөөнд Хангинахын шугуйд энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Халхын шагайн харвааны дөрвөн том тойрмын нэг  400 гаруй жилийн түүхтэй гэж үздэг шагайн харвааны энэ  наадмыг сэргээн долоо дахь удаагаа зохион байгуулж байгаа талаар аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ