Жагсаалын үзлэгт Бууцагаан сумын баг тэргүүллээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-09 16:11:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цэрэг спортын Дөл тэмцээн цар тахлын улмаас хоёр жил өнжсөн бол Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор аймаг бүрт болж байна. 

Тус тэмцээн хүүхэд багачуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилготой. 

Тус тэмцээний жагсаалын үзүүлэх тоглолтын үе шатыг аймгийн Цэргийн штабаас зохион байгуулж, Жаргалант, Галуут, Өлзийт, Бууцагаан, Заг, Баянхонгор сумын ахлах сургуулиудын баг тамирчид амжилттай оролцон шүүгч болон эцэг эхдээ сурсан мэдсэнээ тайлагнав. Ийнхүү тэргүүн байрт Бууцагаан, дэд байранд Жаргалант, гуравдугаар байрт Өлзийт сумын баг шалгарлаа.

Тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 29-30-ны өдөр Баянхонгор аймагт болох бөгөөд ерөнхий дүнгээр түрүүлсэн баг улсын аварга шалгаруулах Дөл тэмцээнд оролцох эрхээ авах юм.