“Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдаан зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-12 15:11:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын дунд “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдааныг тавдугаар сарын 16-ны өдрөөс зургаадугаар сарын 9-ний хооронд зохион байгуулна. 


Үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сурч эзэмших, төрийн албан хаагчдын монгол бичгийн хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдааныг зохион байгуулахаар болжээ. Уралдааныг аймгийн ЗДТГ, Хэлний бодлогын салбар зөвлөл, Есөнбулаг сумын ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төв хамтран аймгийн төрийн байгууллагуудын дунд явуулах юм. 

Уралдаанд оролцогч багууд байгууллагын таних тэмдгээр ижилсэн, үндэсний хувцсаар жигдрэх бөгөөд 50 мянган төгрөгийн бооцоо тавьж өрсөлдөх ажээ. Харин багт монгол хэл, бичгийн багш, бага ангийн багш, монгол хэл-гадаад хэл зэрэг хосолсон багш гэх мэт мэргэжлийн хүмүүс оролцохгүйгээрээ онцлогтой юм. 


Холбоотой мэдээ