Аймгийн аварга тогооч шалгаруулна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-12 16:35:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, Эрүүл мэндийн газар, Худалдаа аж үйлдвэрийн төв, БШУГ, Политехникийн коллежоос Монголын мастер тогоочдын холбоотой хамтран энэ сарын 12-ны өдөр “Аймгийн аварга тогооч” шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна.

Тус уралдаан Баянхонгор аймгийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад ажиллаж буй мэргэжлийн тогооч нарын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, орон нутгийн онцлогтой брэнд хоол, ундааг шалгаруулах, харилцан туршлага солилцох зорилготой.

Энэ удаагийн уралдаанд зоогийн газар, кафе, цайны газар, эмнэлэг сувилал, сургууль, цэцэрлэгийн тогооч, талх, нарийн боовчин төрлөөр нийт 50 гаруй тогооч оролцож аваргын төлөө өрсөлдөж байна.

Монголын мастер тогоочид болон Политехникийн коллежийн багш нар шүүлтийг явуулж материал ашиглалт, багаар ажиллах чадвар, цаг ашиглалтыг тооцон орчин үеийн дэвшилтэт шинэлэг шинж чанартай, нарийн ажилбаруудаар дүгнэнэ.