Шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-16 09:32:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Үндсэн хууль”-д заасан татвар төлөх үүргээ нэр төртэй шударгаар биелүүлж, улс орон нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баянхонгор аймгийн 2021 оны шилдэг татвар төлөгч нарыг шалгарууллаа.

“Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр Д.Одсүрэн захиралтай зам гүүр угсралтын Их богд ХХК, Ж.Өлзийбодьжав захиралтай аялал жуулчлал, үндэсний үйлдвэрлэлийн "Баялаг-Өлзий" ХХК, Ричард Сауэр захиралтай уул уурхайн "Наран мандал энтерпрайзес" ХХК тус тус шалгарсан байна. Шилдгүүдийн шагналыг аймгийн Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, Монголбанкын Баянхонгор аймаг дахь салбарын захирал Г.Олонбаяр нар гардууллаа.

Мөн Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс аж ахуй нэгжийн 2021 оны үйл ажиллагаа, Татварын багц хууль болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч, Баянхонгор аймгийн 10 нягтлан бодогчийг шалгаруулж, шагналыг гардуулсан юм.

Холбоотой мэдээ