Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-17 15:25:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Инновацын 7 хоног-InnoWeek 22" үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацын олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн судлаачид “Шинэ сэргэлтийн инновац” үзэсгэлэнд хүрээлэнгийнхээ инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Үзэсгэлэн экспо энэ сарын 16-18-нд Мэдээлэл, технологийн паркийн  гадна талбайд болно. 


Холбоотой мэдээ