Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуусын хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-18 15:49:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Гэрлэх ёслолын ордон, ЗДТГ хамтран “Гэр бүлийн хөгжил оролцоо” сарын аяны хүрээнд Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 6 гэр бүлийн хуримыг А.Амарын талбайд батламжиллаа. Хуримын ёслолын бүхий л үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулсан юм. Тодруулбал, өнөөдөр Цагдаагийн байгууллагын 3 гэр бүл, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагч буюу Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 2 гэр бүл мөн хүчний байгууллагад ажилладаг ахмад ажилтны “Мөнгөн хурим”-ыг хийлээ.

Хуримын ёслол А.Амарын талбайд болж Цагдаа, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хосуудад баяр хүргэлээ.

Ташрамд дурдахад, Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар сар бүрийн 4 дэх долоо хоногийн бямба гаргийг “Гэр бүлийн хөгжлийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр албан байгууллага ажилчдаа гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг олгох тэдэнд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалсан юм. 

 

Холбоотой мэдээ