АНУ-ын цэргийн 33 албан хаагч "Зика" вирусийн халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-04 13:09:52

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын цэргийн 33 албан хаагч, тэр дундаа нэг жирэмсэн эмэгтэй гадаадын орнуудад зорчиж байхдаа “Зика” вирусийн халдвар авсан байна.

Халдвар авсан хүмүүсийг вирус илэрсэн орнуудад байрлуулж байгаа гэж Пентагоноос мэдэгджээ.

Үүнээс гадна цэргийн албан хаагчдын гэр бүлүүдээс зургаан хүн халдвар авсан байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч Бен Сакриссон мэдэгдэл хийхдээ цэргийн хэдэн албан хаагч халдвар авсан эсвэл хэд нь АНУ руу буцан ирсэн тухай тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Сүүлийн саруудад АНУ-ын эх газарт “Зика” вирусийн халдвар авсан 1650 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь бусад орон руу зорчиж байхдаа халдвар авсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ