Тавантолгой-Цагаан хадны нүүрс тээвэр эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-25 14:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь нүүрсний бүлэг ордын Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх нүүрсний уртын тээвэр эхэллээ. Цагаан хад дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр 7 хоног эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээврийг эхлүүлж, энэ сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болсон талаар УУХЯ-наас мэдээллээ.




Халдвар хамгааллын дэглэм сахиж, ариутгал хяналтын ажлыг шат дараатайгаар хийсэн тул эхний ээлжид өнөөдрийн байдлаар дундын тээврийн 100 машин өглөөний 05.00 цагт хилээр гарсан байна. Хэрэв дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналтай байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс мэдээлсэн байна. Хилийн боомтын үндэсний зөвлөл газар дээр нь ажиллаж байгаа аж. Улсын төсөв бүрдүүлэх төлөвлөгөөнд энэ жил 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас гүйцэтгэл 5 сая байгаа аж.

Холбоотой мэдээ