Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2022-05-27 08:30:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 28-29-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


2022 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. Энэ сарын 29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Холбоотой мэдээ