Хатгалд цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-28 22:37:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Хөвсгөл аймагт хур тунадас ороогүйн улмаас ихэнх нутгаар хуурайшилтын 4-р зэрэгт шилжээд байсан. Өнгөрсөн шөнө хур тунадас орсны улмаас Галт, Цагаан-Уул,  Төмөрбулагаас бусад сум хуурайшилтын 1-р зэрэгт шилжсэн байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө нийт нутгаар 0.0-13.0 мм аадар бороо, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл орчмоор цас орсон байна.

Хамгийн их цас Хатгал тосгоны ажиглалтын талбайд 2 см байна гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  Мөн өнөө шөнө нийт нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ