Прокурор, шийдвэр гүйцэтгэгчид зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-02 16:14:38

Нийслэлийн Прокурорын газрын төлөвлөгөөт удирдамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албатай хамтан зөвлөлгөөн хийв.

Тус зөвлөлгөөнөөр "Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, үр дүн, цаашид тавих зорилт" сэдвээр зөвлөлджээ.  Зөвхөн Сүхбаатар дүүрэгт гэхэд торгох ялын биелэлт улсын дунджаас өндөр буюу 79,1 хувийн үзүүлэлтэй байгаа нь анхаарал татдаг юм байна. Энэ бол туйлын сайн үзүүлэлт гэдгийг Прокуророос сайшаажээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбатад цаашид албадан ажил хийх ялын биелэлтэд анхаарахыг прокурорууд зөвлөв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд